Сайтдаа бүртгүүлээд 7 хоногийн үнэгүй унших эрх аваарай!

Premium эрх сонгох

Уншдаг хэсгээ л төлнө — багц бүрийн хугацааг өөрөө сонгоно

Хугацаагаа өөрөө сонгоно. Багц бүрийн доторх 1 сар / 3 сар / 1 жил товчийг дарахад үнэ шууд өөрчлөгдөнө. «Авах» дарж үүсэх нэхэмжлэх нь сонгосон хугацааны дүнгээр гарна.

Түгээмэл асуултууд

Хугацаагаа хаанаас сонгох вэ?

Багц бүрийн карт дотор 1 сар · 3 сар · 1 жил гэсэн гурван товч бий. Дарахад тухайн багцын үнэ, хямдралын хувь, сарын дундаж үнэ шууд шинэчлэгдэнэ. Дараа нь «Авах» дарахад яг сонгосон хугацааны дүнгээр нэхэмжлэх үүснэ — өөр хугацаа авмаар бол товчоо солиод дахин дарахад л болно.

Багцууд юугаараа ялгаатай вэ?

Манхва багц манхва хэсгийг, Webtoon багц webtoon хэсгийг нээнэ. Хосолсон хоёуланг нь, Ultimate нэмээд 18+ хэсгийг нээнэ. Цуврал бүрийн эхний бүлэг бүх хүнд үнэгүй хэвээр.

Урт хугацаа авбал хэр хэмнэлттэй вэ?

Хугацааны товчны доор хямдралын хувь (жишээ нь -32%) харагдана. Үнийн доор нь «сард ~X₮» гэж бодож харуулдаг тул багцуудыг шууд харьцуулж болно.

Хоёр багц зэрэг авч болох уу?

Болно. Багц тус бүрийн хугацаа тусдаа тоологдоно — жишээ нь Манхва 3 сар, Webtoon 1 сар авбал хоёул өөрийн хугацаагаараа явна. Идэвхтэй эрхүүдээ энэ хуудасны дээд талд болон профайл дээрээ харна.

Эрх дуусахаас өмнө дахин сунгавал яах вэ?

Үлдсэн хугацаан дээр нэмэгдэнэ — эхнээс нь дахин тоологдохгүй. Жишээ нь 10 хоног үлдсэн байхад 3 сар авбал нийт 3 сар 10 хоног болно.

18+ хэсэг яаж нээгдэх вэ?

Хоёр зүйл шаардлагатай: (1) Ultimate багц, (2) профайл дээрээ төрсөн огноогоо оруулж Family safe-ээ унтраасан байх. 18 нас хүрээгүй бол нээгдэхгүй.

18+ хэсгийг хаанаас олох вэ?

Family safe-ээ унтраамагц сайтад тусдаа «18+» хэсэг нэмэгдэнэ. Гар утсан дээр баруун дээд булангийн гурван зураас (☰) цэс-ийг дарж «18+» гэснийг сонгоно; компьютер дээр дээд талын цэсэнд шууд гарч ирнэ. Family safe-ээ буцааж асаавал энэ хэсэг цэснээс алга болно.

18+ бүтээл яагаад энгийн жагсаалтад харагдахгүй вэ?

Зориудаар. Насанд хүрэгчдийн бүтээл зөвхөн 18+ хэсэгт байрлана — нүүр хуудас, Манхва, Webtoon, хайлт болон Google-ийн хайлтад хэзээ ч гарахгүй. Тэднийг нэрээр нь хайх бол 18+ хэсгийн доторх хайлтын талбарыг ашиглана.

7 хоногийн үнэгүй эрх яаж авах вэ?

Бүртгэл үүсгэхэд Манхва болон Webtoon хэсэгт 7 хоногийн үнэгүй эрх автоматаар идэвхжинэ.

Төлбөрөө яаж хийх вэ?

QPay-ээр — банкны апп-аараа QR уншуулж эсвэл шууд холбоосоор төлнө.